Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Р.Рахметуллинтай энэ сарын 13-нд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа эдийн засаг, тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллахаар ярилцав. “КОВИД-19” цар тахлын улмаас үүссэн сорилтуудыг хамтран даван туулж, эдийн засгаа аль болох хурдан хугацаанд сэргээж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хийж буй ажил, туршлагаасаа харилцан хуваалцаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн … Continue reading Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв